1.1 “WinU” нь мэдээллийн технологид суурилсан цахим платформ бөгөөд хэрэглэгч болон харилцагч байгууллагын хооронд бүтээгдэхүүн, үйлчилгээний захиалга, борлуулалт, төлбөр тооцоо, хүргэлт, урамшуулал болон бусад холбогдох үйлчилгээг цахим хэлбэрээр зохион байгуулах зориулалттай.
1.2 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь WinU платформд бүртгүүлэх, платформ ашиглах, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, борлуулах, төлбөр тооцоо хийх, хүргэлт зохион байгуулах, урамшуулалд хамрагдах, хувийн мэдээлэл боловсруулах болон талуудын эрх, үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулна.
1.3 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь WinU аппликейшн, цахим хуудас болон бусад төхөөрөмжөөр дамжуулан үзүүлж буй бүх үйлчилгээнд нэгэн адил үйлчилнэ.
1.4 WinU нь хэрэглэгч болон харилцагч байгууллагыг холбох, захиалга, төлбөр тооцооны цахим шийдэл үзүүлэх үүрэгтэй бөгөөд харилцагч байгууллагын байршуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, баталгаа, хүргэлт, хууль ёсны байдал болон хэрэглэгчтэй үүсэх маргааныг харилцагч байгууллага бие даан хариуцна.
1.5 Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно.
1.5.1 “WinU” гэж бүтээгдэхүүн, бизнес сошиал флатформ, худалдан авалт, төлбөр тооцоо, хүргэлт, урамшуулал болон бусад үйлчилгээг цахим хэлбэрээр зохион байгуулах платформыг ойлгоно.
1.5.2 “Хэрэглэгч” гэж WinU платформд бүртгүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах, захиалга хийх, урамшуулалд хамрагдах болон платформын бусад үйлчилгээг ашиглаж буй хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно.
1.5.3 “Мерчант” гэж WinU платформоор дамжуулан өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож, сурталчилж, борлуулж буй хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно.
1.5.4 “Бүтээгдэхүүн, үйлчилгээ” гэж харилцагч байгууллагаас WinU платформоор дамжуулан санал болгож буй бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, цахим үйлчилгээ болон бусад борлуулалтын зүйлийг ойлгоно.
1.5.5 “Захиалга” гэж хэрэглэгч WinU платформоор дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах хүсэлт гаргаж, төлбөрийн нөхцөл баталгаажуулсан үйлдлийг ойлгоно.
1.5.6 “Төлбөрийн хэрэгсэл” гэж арилжааны банк, цахим хэтэвч, QR төлбөр, карт, хуваан төлөлт, цахим зээл болон бусад цахим төлбөрийн системийг ойлгоно.
1.5.7 “WinU данс” гэж хэрэглэгч болон харилцагч байгууллагын төлбөр тооцоо, орлого, зарлага, шимтгэл, буцаалт болон бусад санхүүгийн мэдээлэл бүртгэгдэх системийн дансны хэсгийг ойлгоно.
1.5.8 “Үйлчилгээний шимтгэл” гэж WinU платформоор дамжуулан амжилттай хийгдсэн борлуулалтын үнийн дүнгээс бизнесээс суутган авах шимтгэлийг ойлгоно.
1.5.9 “Нууцлалын бодлого” гэж хэрэглэгч болон харилцагч байгууллагын хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглах, хамгаалахтай холбоотой байгууллагын баримт бичгийг ойлгоно.