Бүртгүүлэх: WinU-д бүртгүүлэхийн тулд өөрийн утасны дугаарыг оруулна. Утасны дугаарт ирсэн 5 оронтой нэг удаагийн нууц кодыг оруулснаар өөрийн нууц үгийг үүсгэн бүртгүүлнэ. Нэвтрэх: Өөрийн нууц үгээ оруулан нэвтэрнэ. Хэрэглэгч WinU-д бүртгүүлэх үед хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй. Нууц үгээ мартсан бол “Нууц үг сэргээх” товч дээр дарж бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулна. Дараа нь шинээр нууц үг үүсгээд нэвтэрнэ.
Үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрснөөр WinU бизнес сошиал платформд онлайн салбараа үүсгэх боломжтой.
Онлайн салбараа үүсгэхийн тулд эхлээд хэрэглэгчээр заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Хэрэглэгчид үүсгэх товч дээр дарж өөрийн бизнес хуудсыг үүсгэн байгууллагын танилцуулга, бараа бүтээгдэхүүний мэдээллээ оруулах, каталог үүсгэн үнээ оруулах, өөрийн байгууллагын байршлыг газрын зураг дээр тэмдэглэх, ажиллах өдөр цагийг тохируулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах пост, рийл оруулж борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой.
Таны амжилттай хүргэгдсэн захиалга, үйлчилгээ бүрээс хувь шимтгэл автоматаар тооцогдоно. Хувааж төлөх төлбөрийн хэрэгслээс бусад хэрэгслээр төлөгдсөн захиалгын нийт үнийн дүнгээс 5% (таван хувь)-ийн шимтгэлийг автоматаар тооцно.
Та бүтээгдэхүүн, үйлчилгээгээ онцлох, баннер худалдан авах, рийл оруулах зэрэг үйлчилгээг төлбөрөө урьдчилан төлснөөр авах боломжтой. Төлбөрт үйлчилгээнүүд нь борлуулалтыг илүү дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг илүү олон хэрэглэгч, байгууллагад харуулна.
Хэрэв та худалдан авагч бол маркет хэсгийн сагсны дээр байрлах тэмдэглэлийн дүрс дээр дарж өөрийн худалдан авалтын жагсаалтыг харах боломжтой.
Онлайн салбараа үүсгэсэн бизнесүүдийн борлуулалтын орлогыг бүртгүүлсэн данс руу сард 2 удаа шилжүүлнэ.
Амжилттай захиалга үүссэнээс хойш УБ хот дотор 24 цагийн дотор, 21 аймгийн төвд 3-4 хоногт, сумуудад 5-7 хоногт багтан захиалсан хаягт Монгол шуудангийн хүргэлтээр хүргэгдэнэ.
Боломжтой. Та Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бол онлайн салбараа WinU платформд үүсгэн борлуулалтын сувгаа нэмэгдүүлж, зах зээлээ тэлэх боломжтой. Онцгой бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлдэг бол заавал үйлчилгээний зөвлөхтэй холбогдохыг анхаарна уу.
Та авахыг хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлтээ үүсгэн цагаа хэмнэж, олон газраас үнийн санал авч харьцуулаад, сонгоод, захиалах боломжтой.
WinU платформ дээр байгууллагууд онлайн салбартаа борлуулагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, контентын хандалт зэргийг харж цаашдын борлуулалтаа төлөвлөх бүрэн боломжтой.