Company Logo

Бидний тухай

Бүтээгдэхүүн

Холбоо барих

Company Logo

Косо Лайн компани 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2025 оноос үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, лого брэндинг болон дижитал хөгжүүлэлтийн чиглэлээр илүү төвлөрөн ажиллаж эхэлсэн билээ. Энэ хүрээнд бид Монголын бизнес эрхлэгчдэд зориулсан "WinU бизнес сошиал платформ" төслийг эхлүүлсэн юм.

Дэлхий дээр улам ховордож буй хамгийн үнэт зүйл бол "анхаарал төвлөрөл" юм. Өнөөдөр Монгол Улс Азидаа Facebook хэрэглээгээрээ дээгүүрт ордог. Бизнес үйлчилгээ, нийгмийн харилцаа, улс төр гээд бидний амьдрал сошиал орчинд өрнөж байна. Олон мэдээлэл, шуугиан, сөрөг контентын дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэх тэдний анхаарлыг татахын тулд цаг, мөнгө, анхаарлаа зарцуулсаар байна.

Иймээс хэрэглэгчид өөрт хэрэгтэй үйлчилгээ, худалдан авалтаа олон мэдээлэл дундаас хайж цаг алдах бус, хэрэгцээгээ шууд илэрхийлж, бизнесүүдтэй илүү хурдан холбогдох шинэ орчны хэрэгцээ шаардлага бий болж байна гэж бид харсан.
WinU платформ нь бизнес эрхлэгчдэд ердөө сарын 50,000 төгрөгөөр өөрийн цахим дэлгүүр, үйлчилгээний захиалгын систем, веб сайт болон контент маркетингийн орчноо бүрдүүлэн борлуулалтын сувгаа тэлэх боломжийг санал болгож байна.

Манай баг Европ болон Монголд өөрсдийн салбартаа ажиллаж, туршлага хуримтлуулсан түүчээлэгч залуусаас бүрдсэн. Энэхүү төслөө бид зөвхөн бизнес бус, баялаг бүтээгч хүн бүрийн амжилтынх нь тулгуур байж цаашлаад оюуны экспорт болон хөгжих хэтийн мөрөөдөлдөө өөрсдийн бүх боломжоор хөрөнгө оруулсан нь WinU бидний хувьд ямар үнэ цэнтэй төсөл болохыг илэрхийлж байгаа байх.
WinU логондоо тортыг бэлгэдэл болгосон нь учиртай. Учир нь амжилт, ялалт бүрийн ард хамтдаа тэмдэглэх тэр мөчид баярын тортыг хамтдаа хуваадаг.
Тиймээс WinU-д нэгдэж, өөрийн бизнесийн амжилтаа ахиулж, энэхүү "торт"-ноос хамтдаа хүртээсэй гэсэн утгыг шингээсэн юм.

WinU — Таны амжилт.

Чухал бүхэнд ойр,
Сөрөг бүхнээс хол.

WinU бизнес сошиал платформдоо таныг болон танай байгууллагыг нэгдэхийг урьж байна.
signature
Хүндэтгэсэн
Гүйцэтгэх захирал

Д.Бямбахүү